Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тимми” халимыг аврах "тусгай" ажиллагаа эхэллээ

Германы эрэг орчимд гүехэн усанд гацсан бөгтөр халимыг аврах онцгой ажиллагаа эхэлж, түүнийг Хойд тэнгис рүү зөөвөрлөхөөр хөдөлсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тимми” халимыг аврах "тусгай" ажиллагаа эхэллээ
“Тимми” халимыг аврах "тусгай" ажиллагаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Германы эрэг орчимд гүехэн усанд гацсан бөгтөр халимыг аврах онцгой ажиллагаа эхэлж, түүнийг Хойд тэнгис рүү зөөвөрлөхөөр хөдөлсөн байна.

“Тимми” хэмээн нэрлэгдсэн уг халим гуравдугаар сараас хойш Балтын тэнгисийн гүехэн бүсэд удаа дараа гацаж, байгалийн жамаар амьдрах орчноосоо холдсон байжээ. Аврагчид түүнийг илүү гүн ус руу чиглүүлэх оролдлого хэд хэдэн удаа хийсэн ч амжилтгүй болсон байна.

Иймээс тусгайлан суваг ухаж, халимыг ус дүүргэсэн баржинд татан оруулснаар Хойд тэнгис рүү зөөвөрлөх ажиллагааг эхлүүлжээ. Баржин одоогоор Дани улсын усан хилээр дамжин, Скагеррак хоолойгоор дамжин Хойд тэнгист хүрэхээр төлөвлөжээ.

Энэхүү ажиллагаа нь Германд анх удаа хэрэгжиж буй онцгой аврах ажиллагаанд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Гэвч зарим шинжээчид халимын биеийн байдал муудсан байж болзошгүй тул ийм төрлийн зөөвөрлөлт эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Хуваалцах