Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тив, дэлхий, улсын аваргаас медаль хүртсэн өсвөрийн тамирчдаа урамшууллаа

Дархан-Уул аймаг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”-ийн хүрээнд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлэн медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тив, дэлхий, улсын аваргаас медаль хүртсэн өсвөрийн тамирчдаа урамшууллаа
Тив, дэлхий, улсын аваргаас медаль хүртсэн өсвөрийн тамирчдаа урамшууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”-ийн хүрээнд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлэн медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай. 2026 оны эхний улиралд улсын аварга шалгаруулах тэмцээнээс өсвөрийн тамирчид 18 алт, 16 мөнгө, 36 хүрэл медаль, хүртсэн бахдам амжилт гаргасан байна.

Багийн амжилтаараа тэргүүлсэн 1 дасгалжуулагч, болон өсвөрийн тамирчдад Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит 30,0 сая төгрөг, 2 дугаар улиралд 23,0 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшууллаа.

УАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд алтан медалийг 500 мянга, мөнгөн медалийг 300 мянга, хүрэл медалийг 200 мянган төгрөгөөр, Ази тивийн АШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд алтан медалийг 3 сая, мөнгөн медалийг 2 сая, хүрэл медалийг 1 сая төгрөгөөр тус тус шагнан урамшуулдаг журамтай.

2026 оны байдлаар өсвөрийн шигшээ баг 19 спортын төрлөөр нийт 265 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хуваалцах