Тодорхойгүй шалтгаанаар мал үхвэл мэргэжлийн байгууллагад хандана уу
Улсын хэмжээнд боомын 170 орчим халдварын голомт бий. Халдварын вирус хамгийн багадаа 25-30 жил хөрсөнд амьдрах чадвартай. Иймээс малчид товлолт вакциныг малдаа заавал тариулах, голомттой бүс нутагт нутаглаж, малаа бэлчээхгүй байх нь эрсдлийг 100 хувь бууруулах боломжтой гэж Мал эмнэлэг үржлийн газр
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд боомын 170 орчим халдварын голомт бий. Халдварын вирус хамгийн багадаа 25-30 жил хөрсөнд амьдрах чадвартай. Иймээс малчид товлолт вакциныг малдаа заавал тариулах, голомттой бүс нутагт нутаглаж, малаа бэлчээхгүй байх нь эрсдлийг 100 хувь бууруулах боломжтой гэж Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга малын ерөнхий эмч н.Болортуяа хэлж байна.
Тэрээр энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн Хүйтний хөндий гэдэг газар боом өвчин гарсныг малчин Нармандах мэдсэн хэдий ч дуудлага өгөлгүй удаснаас болж хүн халдвар авахад хүргэсэн гэж хэллээ. Тиймээс тодорхойгүй шалтгаанаар мал үхвэл малчин та бүхэн хугацаа алдалгүй мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөлөө.


















