Тоглоомчдод зориулагдсан “Mi gaming laptop” зөөврийн компьютер бүтээжээ
Ухаалаг гар утас болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын “Шиаоми” компани анх удаа тоглоомчдод зориулагдсан зөөврийн компьютер бүтээж, олон нийтэд танилцуулсан байна. Шиаомигийн зохион бүтээгчид энэ бүтээлээ “Ми Гэйминг Лаптоп” гэж нэрлэжээ.
Мэдээллийн алба

Ухаалаг гар утас болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын “Шиаоми” компани анх удаа тоглоомчдод зориулагдсан зөөврийн компьютер бүтээж, олон нийтэд танилцуулсан байна. Шиаомигийн зохион бүтээгчид энэ бүтээлээ “МиГэймингЛаптоп” гэж нэрлэжээ.
Сүүлийн үед цахим спортын салбар улс орон бүрт улам хөгжсөөр байгаа. Энэ салбарын хөгжлийг тодорхойлох гол чухал нэг зүйл бол мэдээж хүчин чадал өндөртэй компьютерийн технологи байдаг. Энэ ч үүднээсээ Хятадын Шиаоми компани компьютер тоглоом сонирхогч залууст зориулан гайхалтай хэлбэр хийцтэй, хүчин чадал сайтай компьютерыг бүтээгээд байгаа юм байна. Өнгөний хувьд бүхэлдээ хар өнгөтэй. Гадна талдаа компанийнхаа үндсэн бэлэг тэмдгийг тодорхойлж өгсөн. 15,6 инчийн фүллэйчди дэлгэцтэй. Шанхай хотноо болсон танилцуулга үеэр цугласан зочид төлөөлөгчдөд энэ “MI GAMING LAPTOP” сонирхлыг нь ихээр татсан юм.
7-р үеийн ИнтелКор ай-7 процессортой, шуурхай санах ойн багтаамж нь 16 болон 32 гигабайт гэсэн хоёр төрөлтэй. Харин санах ойн багтаамж нь 256 гигабайтаас эхэлдэг байна. Nvidia GTX1060 или GTX1050Ti гэсэн график үзүүлэлттэй. Мөн четырепорта USB 3.0, HDMI 2.0, USB Type-C и Ethernet-тэй. Нэг зүйлийг ажигласан бол кейбордын зүүн талд шинэ төрлийн 5 ширхэг тусгай үйлдлийн товчлууртай болсон.
Энэ тоглоомчдын хийдэг хэрэгцээтэй үйлдлийг хийхэд хэрэглэгдэх юм. Хамгийн чухал нэг хэсэг бол хөргөгч системийн асуудлыг шинээр шийдэж өгсөн. Тийм учраас халалтаас үүссэн ямар нэгэн саатал, согог гарч ирэх эрсдэл үгүй болно гэж байна.


















