Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Тоглоомон буутай хүүг бууджээ

АНУ-ын Кливленд хотод тоглоомын талбайд тоглоомон буу барин гарч ирсэн 12 настай хүүг цагдаа буудан, аминд нь хүрчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглоомон буутай хүүг бууджээ
Тоглоомон буутай хүүг бууджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Кливленд хотод тоглоомын талбайд тоглоомон буу барин гарч ирсэн 12 настай хүүг цагдаа буудан, аминд нь хүрчээ. Хоёр цагдаа хэргийн газарт очин, гараа өргөх тушаалыг биелүүлээгүй хүүг цагдаагийн нэг албан хаагч хоёр удаа буудсан байна. “Нэг хүү буугаар хүмүүсийг айлгаж байсан. Гэхдээ жинхэнэ буу эсэхийг мэдээгүй” гэж хэргийн газарт байсан эх сурвалж мэдээлжээ. Хүү рүү буудсан хоёр цагдаагийн нэг нь тус хотод анхны жилээ ажиллаж байгаа бол, нөгөө нь 10 гаруй жил ажилласан албан хаагч гэнэ.

Хуваалцах