Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тоглоомон машинууд эсэргүүцэн жагсжээ

Удирдлагуудаа тансаг зэрэглэлийн машин худалдан авсныг эсэргүүцэн Хорватын төвийн нутгийн нэг хотын захиргааны байрны гадаа хэдэн зуун хүн тоглоомон машинууд байрлуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглоомон машинууд эсэргүүцэн жагсжээ
Тоглоомон машинууд эсэргүүцэн жагсжээ. Зураг: МҮОНРТ

Хорватын Сисак хотын захиргааны байрны гадаа

өнгөрөгч амралтын өдөр 300 орчим хүн цугларчээ. Учир нь тус хотын дарга Германы 10 автомашиныг улсын төсвийн мөнгөөр буюу 76 мянган доллароор худалдан авсан юм байна. Эсэргүүцлээ илэрхийлэгчид тоглоомон машинуудыг захиргааны байрны орох хаалганы өмнө өржээ.

Харин хотын захирагч албан үүргээ гүйцэтгэхийн тулд өдөрт 250 км зам туулахад өндөр технологи бүхий аюулгүй машин хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Түлхүүр үг:Тансаг машин
Хуваалцах