Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тоглоомын консоль болгон ашиглах боломжтой ухаалаг гар утасны гэр бүтээжээ

Японы видео тоглоомын консоль үйлдвэрлэгч Гэйм Бой компанийн консоль загвартайгаар хийгдсэн энэ гэр маш нимгэн тул ашиглахад хялбар, дээрээс нь хөнгөн хэмээн онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглоомын консоль болгон ашиглах боломжтой ухаалаг гар утасны гэр бүтээжээ
Тоглоомын консоль болгон ашиглах боломжтой ухаалаг гар утасны гэр бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Японы видео тоглоомын консоль үйлдвэрлэгч Гэйм Бой компанийн консоль загвартайгаар хийгдсэн энэ гэр маш нимгэн тул ашиглахад хялбар, дээрээс нь хөнгөн хэмээн онцолж байна. Хэдийгээр ухаалаг гар утасны тоглоомын технологийн хөгжил дээд түвшиндээ хүрээд байгаа ч хуучны цагт борлуулалтаараа тэргүүлж, олон сая хүний тоглох дуртай байсан консолийн загвартай гэр илүү анхаарлыг татаж байгаа юм.

Жижигхэн гоёл чимэглэлийн эдлэл, хэрэгслийг ийнхүү тоглоомын консоль болгон хувирган худалдаанд гаргаж байгаа нь үйлдвэрлэгчдийн ээлжит нэгэн хөрөнгө санхүү босгох гэсэн маркетинг, менежмент болж байгаа юм. “Wanle Gamers” гэрийг зөвхөн айфонь ухаалаг гар утсанд зориулан бүтээгээд байгаа юм байна.

“iPhone 6, 6s, 6plus, 7, 7plus, 8, 8plus и Х” нимгэн авсаархан хирнээ өөрөөсөө дуу гаргах жижигхэн өсгөгчтэй болсон. Худалдаанд 34 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэр юм байна.

Хуваалцах