“Тогоруут нуурын айзам” номын анхны уралдаанд яруу найрагч Н.Оюунбилэгийн ном шалгарчээ
Энэхүү уралдааныг Б.Оролзод агсны дотны найз Л.Цэрэнжаргал санаачлан зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлийн өмнөтгөл үгийг яруу найрагчийн багш П.Батхуяг бичжээ.
Мэдээллийн алба

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам” номын анхны уралдаанд шалгарсан ном хэвлэгджээ.
Тус уралдаанд Өвөрхангай аймгийн уугуул Монголын үндэсний их сургуулийн багш, яруу найрагч Н.Оюунбилэгийн “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” нэртэй яруу найргийн ном шалгарчээ.
Энэхүү уралдааныг Б.Оролзод агсны дотны найз Л.Цэрэнжаргал санаачлан зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлийн өмнөтгөл үгийг яруу найрагчийн багш П.Батхуяг бичжээ.
Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Баасанжавын Оролзод агсан “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлсэн бөгөөд олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дууны шүлгийг бичсэн авьяаслаг найрагч байлаа.


















