Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогтоолын төслүүдийг баталлаа
Тогтоолын төслүүдийг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар баталлаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм.

Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, эцсийн хувилбарын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Хуваалцах