Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын цэг байгуулвал нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно
хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж байна
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран 2019 онд хийсэн судалгаанаас харахад улсын хэмжээнд 2016 онд 2.1, 2017 онд 2.5, 2018 онд 3.4 сая тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт зайлуулж, нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ өдөрт 2,6 кг-д хүрсэн нь дэлхийд дээгүүр үзүүлэлт болж байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.1-д зааснаар Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааж өгсөн байдаг.
Иймд хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж байна.



















