Тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна
Соёлын яамнаас салбарын суурь судалгааг хийж бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг ийнхүү тодорхойллоо.
Мэдээллийн алба

Соёлын яамнаас салбарын суурь судалгааг хийж бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг ийнхүү тодорхойллоо.
12 салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх "Монгол соёл, Монгол баялаг" цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн ложистик сүлжээ бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-ийн цогцолбор байгуулах юм. Ийнхүү соёлын салбарын бүхий л чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэснээр:
Өртөг зардал буурна
Эдийн засгийн өгөөж, уран бүтээлийн үйлдвэрлэлийн чанар, хурд нэмэгдэнэ
Боловсрон хүчний харилцан туршлага солилцох боломж илүү нээлттэй болж, тэдний ур чадвар, чадамж сайжирна.
Түүнчлэн тус цогцолборыг түшиглэн гарааны бизнес, инновацийн систем бүрдэхээс гадна нийгмийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулж, тогтвортой 1000 ажлын байр бий болгохыг зорьж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.



















