Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтаар ҮСХ-ноос илтгэл танилцууллаа

МҮЭХ-оос зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтад ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Статистикийн мэдээллийг ашиглаж, судалгаа шинжилгээ хийх арга зүй” сэдвээр, ХАНСГ-ын ахлах статистикч Э.Гантуяа “Хөдөлмөр эрхлэлт, цалингийн статистик” сэдв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтаар ҮСХ-ноос илтгэл танилцууллаа
“Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтаар ҮСХ-ноос илтгэл танилцууллаа. Зураг: МҮОНРТ

МҮЭХ-оос зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтад ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Статистикийн мэдээллийг ашиглаж, судалгаа шинжилгээ хийх арга зүй” сэдвээр, ХАНСГ-ын ахлах статистикч Э.Гантуяа “Хөдөлмөр эрхлэлт, цалингийн статистик” сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү сургалтын зорилго нь МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурлын шийдвэр, ерөнхий зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд туссаны дагуу МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад МҮЭХ болон гишүүн байгууллагуудын удирдлагууд, ерөнхий зөвлөлийн газар хэлтэс, алба, сургалтын төв, харьяа газруудын дарга нар оролцлоо.

Хуваалцах