"Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо" зөвлөлдөх уулзалт болж байна
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд залуучуудын саналыг авах,
Мэдээллийн алба

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд залуучуудын саналыг авах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох, ярилцах шийдвэр гаргагчдад хүргэх зорилго бүхий"Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо" зөвлөлдөх уулзалтыг Улаангом хотноо зохион байгуулж байна.

Уулзалтад Увс аймгийн 19 сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн, сумын Засаг даргаар ахлуулсан төлөөлөл оролцож, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тодорхойлохоор чуулж байна.





















