Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тогтвортой хөгжлийг дэмжигч суралцагч Баянгол” туршлага солилцох уулзалт боллоо

Тус үйл ажиллагаанд 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн нийт 50 багш, удирдах ажилтан хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тогтвортой хөгжлийг дэмжигч суралцагч Баянгол” туршлага солилцох уулзалт боллоо
“Тогтвортой хөгжлийг дэмжигч суралцагч Баянгол” туршлага солилцох уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газраас ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран суралцагч хот, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны сайн туршлагыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах зорилгоор “Тогтвортой хөгжлийг дэмжигч суралцагч Баянгол” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн нийт 50 багш, удирдах ажилтан хамрагдлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд оролцогчид Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаатай танилцан, дараах 5 өртөөгөөр “суралцахуйн аялал” хийж, бүтээл урлан, хамтран суралцлаа.

1-р өртөө: Google сайт ашиглан веб бүтээх нь2-р өртөө: Дижитал маркетингд хиймэл оюун ухаан ашиглах нь3-р өртөө: Оёдол эсгүүр4-р өртөө: Гипсэн урлал5-р өртөө: Үндэсний бичиг

Энэхүү үйл ажиллагаа нь Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан бодит үр дүн, оролцоонд суурилсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах