Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тогтвортой хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 2 дугаар хороонд Тогтвортой хөгжлийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг энэ сарын 4-нд үг хэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тогтвортой хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Тогтвортой хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 2 дугаар хороонд Тогтвортой хөгжлийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг энэ сарын 4-нд үг хэллээ.

2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийн гол суурь нь тогтвортой хөгжил байх бөгөөд хүн төрөлхтөнд занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд анхаарах ёстойг дурдан энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм.

Мөн Ногоон хөгжлийн бодлогыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт хэрэгжүүлэх, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулан ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, "Ногооон хөгжлийн Азийн сүлжээ" байгуулахаар зорин ажиллаж буйг онцоллоо.

Өнгөрсөн 9 дүгээр сард шинээр байгуулагдан ажлаа эхэлсэн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Өндөр хэмжээний улс төрийн форум нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, түүнд хяналт тавих онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн хэрэгжилт нь 2015 оноос хойшхи Мянганы хөгжлийн зорилтуудтай нийцэн, харилцан уялдаатай ажиллах талаар хэлэлцжээ.

Хуваалцах