Тогтвортой хөгжлийн асуудлуудаар үг хэлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Засгийн газрын төлөөлөгч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх О.Энхцэцэг Хоёрдугаар хорооны нэгдсэн хуралдаанд хэлэлцэж буй тогтвортой хөгжлийн асуудлуудаар үг хэлэв.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Засгийн газрын төлөөлөгч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх О.Энхцэцэг Хоёрдугаар хорооны нэгдсэн хуралдаанд хэлэлцэж буй тогтвортой хөгжлийн асуудлуудаар үг хэлэв.
Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах хариуцлагатай үе олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч буйг тэрбээр хэлсэн үгэндээ онцлоод далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлагыг хөгжлийн баримт бичгүүдэд тусгахыг чухалчлав.
Өндөр түвшний улс төрийн чуулга уулзалт, Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх Нээлттэй ажлын хэсэг, Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх засгийн газар хоорондын хороо зэрэг Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын “Рио+20” бага хурлын мөрөөр байгуулагдсан механизм нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийн үндсийг тавихад ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Сүүлийн дөрвөн жилд байгалийн гамшгаас учирсан хохирол 100 гаруй тэрбум ам.доллар болж, дэлхийн хүн амын аж амьдралд онцгой нөлөөлөх түвшинд хүрснийг тэмдэглэж, ирэх онд Японы Сендай хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар байгалийн гамшигтай тэмцэх үр дүнтэй арга замуудыг тодорхойлно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Тогтвортой хөгжлийн чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, тухайлбал Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар мөн тэрбээр танилцуулав.


















