Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлов

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлов
Тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлов. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Тус сургууль нь 1967 онд байгуулагдсан ба сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хүлээн авдаг 2 дотуур байртай байгууллага юм. Өнөөдрийн байдлаар нийт 273 хүүхэд, 143 багш ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдаас бүрдсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тохиолдож болзошгүй аюул, ослын түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах