Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

"Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори огцрох өргөдөл өгсөн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
"Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулж, ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах “Моригийн огцрох шийдвэрийг хүндэтгэн үзэхийн сацуу уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг ойлгож байна. Түүний "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн, “2021 онд зохион байгуулагдах "Токио-2020" олимпын наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах үйл хэрэгт дараагийн залгамжлагчтай мөр зэрэгцэн ажиллана” гэж мэдэгдлээ.

"Токио-2020" олимпын наадмыг шалган зохицуулах комиссын дарга Жон Коутс “Найман жилийн туршид Ёширо Моритой хамтран ажиллахад хүчтэй, бүтээмж өндөртэй удирдагч байсан ба цар тахлын хүнд нөхцөлд ч оновчтой шийдлүүд гаргаж байсан. Түүний дэмжлэг болон сэтгэл зүрхээ зориулан ажилладагт гүнээ талархаж байна" гэж дурдлаа. Мөн олимпын наадам зохион байгуулахын төлөө идэвхтэй зүтгэж буй Японы ҮОХ, ЗБХ-ны Гүйцэтгэх захирал Мүто Тоширод цаашдын үйл хэргийг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. ОУОХ нь шинээр сонгогдох нэр дэвшигчийн хяналтын хороо байгуулахыг сайшаан, гишүүдийн бүрэлдэхүүнд хүйсийн эрх тэгш, ил тод байдлыг хангах, тамирчдын төлөөллийг хамруулах зэрэг ОУОХ-ны стратеги бодлого, "Токио-2020" наадмын төлөвлөлттэй нягт уялдуулахыг зөвлөв. Үүний зэрэгцээ "Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ЗБХ-ны бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэртэй байдлыг сурталчлах бүлэг байгуулах төлөвлөгөөг дэмжихээ илэрхийллээ.

Хуваалцах