Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна

Энэ эрхийн тоо нэмэгдэх боломж бий. Учир нь олимп, паралимпын наадмын эрх олгох тэмцээнүүд ар араасаа зохион байгуулагдаж байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна
“Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна. Зураг: МҮОНРТ

Монголын баг тамирчид “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна. Энэ эрхийн тоо нэмэгдэх боломж бий. Учир нь олимп, паралимпын наадмын эрх олгох тэмцээнүүд ар араасаа зохион байгуулагдаж байгаа.

Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно. Энэхүү олимпын чөлөөт бөхийн эрх олгох дэлхийн сүүлийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Хуваалцах