"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно
"Токио-2020" Олимпийн, Ази-Номхон далайн орнуудын боксын эрх олгох тэмцээнийг БНХАУ-ын Ухань хот хүлээн авахаар бэлдэж байсан боловч коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан
Мэдээллийн алба

"Токио-2020" Олимпийн, Ази-Номхон далайн орнуудын боксын эрх олгох тэмцээнийг БНХАУ-ын Ухань хот хүлээн авахаар бэлдэж байсан боловч коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан билээ. Уг тэмцээнийг гуравдугаар сарын 3-11-ний өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулахаар болсныг Олон улсын олимпийн хорооноос мэдээллээ.
Монголын боксчид Олимпийн наадамд нийт 11 удаа оролцохдоо нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.



















