Токио-2020 олимпын хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл дэнсэлнэ
Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголоос Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө.
Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
“Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн.
Тэрбээр ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдаж, “Тяньжинь-2013” Зүүн Азийн наадам, “Тайпей-2017” Универсиад, “Жакарта-2018” Азийн наадам, “Буэнос-Айрес-2018” Залуучуудын олимпын наадмыг шүүсэн билээ.
Мөн Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпын наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорлоо.
“Афин-1896” анхны олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-нийг хүртэл “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа олимпод оролцсон түүхтэй.


















