Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” олимпын наадмыг Монгол шүүгч дэнслэх үү

Монгол Улсаа төлөөлөх энэхүү шүүгч бол 33 настай, удам дамжсан харваач Э.Саруул бөгөөд түүний ээж Б.Цэцэгээ нь Монголын байт сурын холбооны менежерээр ажилладаг, спортын мастер юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” олимпын наадмыг Монгол шүүгч дэнслэх үү
“Токио-2020” олимпын наадмыг Монгол шүүгч дэнслэх үү. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байт сурын холбооны удирдах зөвлөлөөс 2020 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн, “Токио-2020” олимпын болон паралимпийн наадмыг хянан дэнслэх шүүгчдийн нэрсийг зарлажээ.

Олимп, паралимпийн наадамд тус бүр 14 шүүгч ажиллахаар болсон байна. “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчдийн нөөцөнд Монгол, Египетийн хоёр шүүгчийг нэрлэжээ.

Монгол Улсаа төлөөлөх энэхүү шүүгч бол 33 настай, удам дамжсан харваач Э.Саруул бөгөөд түүний ээж Б.Цэцэгээ нь Монголын байт сурын холбооны менежерээр ажилладаг, спортын мастер юм.

Э.Саруул нь өсвөр үеийнхний олимпн наадам, Дэлхийн оюутны Универсиад наадам болон дэлхий, тивийн чанартай олон уралдаан тэмцээнийг шүүж байсан гэнэ.

Хуваалцах