Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” олимпын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Дашрамд дурдахад, бейсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпын хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) анх багтсан бөгөөд харин 2012, 2016 оны олимпын хөтөлбөрт ороогүй билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” олимпын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
“Токио-2020” олимпын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Зуны олимпын ХХХII наадмын спортын уралдаан тэмцээн өчигдөр Японы цагаар өглөөний 09 цагт, олимпын албан ёсны нээлтийн ажиллаганаас хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг, софтбол зэрэг зарим багийн спорт олимпын нээлтээс өмнө тэмцээн нь эхэлдэг) софтболын тоглолтоор, бүр тодруулбал Япон болон Австралийн багийн тоглолтоор эхэллээ. Дашрамд дурдахад, бейсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпын хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) анх багтсан бөгөөд харин 2012, 2016 оны олимпын хөтөлбөрт ороогүй билээ.

Олимпын аваргаар АНУ-ын софтболчид гурван удаа (1996, 200, 2004), Японы баг нэг удаа (2008) тодорч байсан бол "Токио-2020" олимпын анхны зочид болох Австралийн баг 2004 онд мөнгө, 1996, 2000, 2008 онд хүрэл медаль зүүж байв.

“Токио-2020” олимпын софтболын төрөлд Япон, АНУ, Австрали, Канад, Мексик, Итали гэсэн зургаан баг өрсөлдсөн юм.

Мөн хөлбөмбөгийн эмэгтэй багуудын тоглолт эхэлсэн билээ.

Хуваалцах