“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлтийн ажиллагаа үргэлжилж байна
Монголын баг тамирчид "Токио-2020" зуны XXXII олимпын нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Японы цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагсан оролцлоо
Мэдээллийн алба

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг цэнгэлийн манлай “Токио-2020” зуны XXXII олимпын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн бөгөөд ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Нээлтийн ёслолд Олон улсын олимпын хорооны гишүүн 205 улсын 6000 гаруй тамирчин, албаны хүмүүс, 900 гаруй хүндэт зочин, 3500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан нийт 10400 гаруй оролцогч хуран цугларч "Токио-2020" зуны XXXII олимпын наадмын “хөшиг”-ийг нээж байна.
Монгол Улсын баг тамирчид одоогоос 57 жилийн өмнөх "Токио-1964" зуны XVIII олимпын наадамд анх удаагаа оролцож байсан бол “Токио-2020” зуны XXXII олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож байна.
Монголын баг тамирчид "Токио-2020" зуны XXXII олимпын нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Японы цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагсан оролцлоо.
























