Токио хот, Чиба, Сайтама, Канагава мужид тогтоосон “Онц байдлын дэглэм”-ийн хугацааг дахин сунгалаа
Япон улсын Засгийн газраас “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-наас 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Токио хот, Чиба, Сайтама, Канагава мужуудад тогтоосон “Онц байдлын дэглэм”-ийн хугацааг дахин 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунгаад байна.
Мэдээллийн алба

Онц байдлын дэглэмийн үеэрх хөл хорионы зөвлөмж заалтын дагуу иргэдийн бөөгнөрөл үүсгэж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс иргэдийг аль болохуйц ЭСЯ-нд биечлэн ирэлгүйгээр тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 03-3469-2088, 03-3469-2091, 03-3469-2189 утсаар 09:00-12:00, 14:00-17:00 цагуудын хооронд холбогдож, цахимаар болон шуудангаар үйлчилгээ авахыг зөвлөж байна.
Жич: Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн үдээс өмнө буюу 09:00-12:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэхээр цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.