Токио хотын захирагч АНУ-ын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна
Токио хотын захирагч бөгөөд сөрөг хүчний Итгэлийн намын дарга Юрико Коикэ даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна.
Мэдээллийн алба

Токио хотын захирагч бөгөөд сөрөг хүчний Итгэлийн намын дарга ЮрикоКоикэ даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч ДональдТрампын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна. Гэсэн ч АНУ, Япон хоёр улсын хоорондын харилцаа чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп албан үүргээ хүлээн авснаас хойш Цагаан ордонд маш их халаа сэлгээ хийсэн. Тиймээс шинэ засгийн газар нь тогтворгүй байж магадгүй” гэж сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Харин Японы Ерөнхий сайд ШинзоАбэ үүнээс өөр байр суурьтай байна. Учир нь тэрээр АНУ, Японы харилцааг бэхжүүлэх хүрээнд Ерөнхийлөгч ДональдТрампыг сайшаасан мэдэгдэл хийж байсан юм.
Японы Парламентын доод танхимын ээлжит бус сонгууль энэ сарын 22-нд болох бөгөөд сонгуулийн кампанит ажил мягмар гарагаас эхэлсэн. Энэ сонгуульд өдгөө 65 настай ЮрикоКоикэ Итгэлийн намаас нэр дэвших нь хүлээлттэй байна. Учир нь тэрээр сонгуульд оролцохын тулд захирагчийн суудлаасаа буухгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.


















