Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Токио Мотор шоуны үеэр хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг танилцуулна

Дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид Токио Мотор шоуны үеэр хамгийн сүүлийн үеийн загварын төмөр хүлгүүдээ олон нийтэд сонирхуулахаар бэлтгэж байна. Пүрэв гарагт эхлэх энэхүү арга хэмжээ автомашины салбарын ирээдүйг тодорхойлоход чухал нөлөөтэй гэж үздэг юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токио Мотор шоуны үеэр хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг танилцуулна
Токио Мотор шоуны үеэр хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид Токио Мотор шоуны үеэр хамгийн сүүлийн үеийн загварын төмөр хүлгүүдээ олон нийтэд сонирхуулахаар бэлтгэж байна. Пүрэв гарагт эхлэх энэхүү арга хэмжээ автомашины салбарын ирээдүйг тодорхойлоход чухал нөлөөтэй гэж үздэг юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Токио Мотор шоуны 2019 оны үйл ажиллагаанд Япон төдийгүй дэлхийн бусад улс орнуудаас нийт 180 гаруй автомашин үйлдвэрлэгч болон бусад компани оролцохоор бүртгүүлжээ.

Хонда компани л гэхэд ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа цахилгаан машинаа танилцуулна. Ниссан компани автоматаар зогсоолдоо зогсох чадвартай цахилгаан автомашинаа танилцуулах юм. Энэ үйл ажиллагааны үеэр Панасоник хамгийн сүүлийн загварын автомат жолоодлоготой машиныг танилцуулах юм. Токио Мотор шоу 11-р сарын 4-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах