Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Токио тауэр"-ийн өмнө "Монголиа хаус" сүндэрлэнэ

Өчигдөр МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” “Хаан банк" зэрэг байгууллага, компани дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Токио тауэр"-ийн өмнө "Монголиа хаус" сүндэрлэнэ
"Токио тауэр"-ийн өмнө "Монголиа хаус" сүндэрлэнэ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпийн наадмын үеэр буюу 2021 оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу нэг сард 200-300 мянган жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах гэж байна.

Олимпийн цэнгэлдэхээс 15 минутын зайд орших энэхүү цамхагийн доор Монгол гэр барих санаачилгыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сарын 25-нд Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрийг барьснаар Монгол брендийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио тауэр”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм.

Хуваалцах