Токиод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас оржээ
Өнөөдөр өглөөнөөс эхлэн Японы төв болон зүүн бүсийн зарим аймгуудаар цас орлоо. Токио хотод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас орж байгаа ажээ. 1969 оноос хойш анх удаа орж
Мэдээллийн алба

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Японы төв болон зүүн бүсийн зарим аймгуудаар цас орлоо. Токио хотод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас орж байгаа ажээ. 1969 оноос хойш анх удаа орж байгаа энэ цасны зузаан нь 5-15 см хүрэх ба 13-аас 14 цаг үргэлжлэн орж, улам хүйтрэх төлөвтэй байна гэж цаг уурын мэдээгээр мэдээллээ.
Одоогийн байдлаар 2-3 хэмийн хүйтэн байгаа учир зам тээвэр, галтиргаа гулгаанаас болгоомжлох талаар нийт иргэдэд анхааруулга өгч байгаа юм. Мөн Сайтама аймгийн Күмагаяашид жилийн дунджаас 35 хоногийн өмнө 14 жилийн дараа, Яманаши аймгийн Коопүд жилийн дунджаас 40 хоногийн өмнө 74 жилийн дараа цас орж байгаа юм байна.


















