Токиод зодоглох ОХУ-ын бөхчүүд тодорлоо
ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев Токиогийн олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов.
Мэдээллийн алба

ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев Токиогийн олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов.
Токиод зодоглох ОХУ-ын эрэгтэй багт: 57 кг: Заур Угуев - Дэлхийн хошой аварга (2018, 2019),
65 кг: Гажимурад Рашидов - Дэлхийн хошой аварга (2019), Европын хошой аварга (2016, 2018),
74 кг: Заурбек Сидаков - Дэлхийн хошой аварга (2018, 2019), Европын наадмын аварга (2019),
86 кг: Артур Найфонов - Европын гурван удаагийн аварга (2018, 2020, 2021), ДАШТ-ий хүрэл медальт (2019),
97 кг: Абдулрашид Садулаев - Олимпын аварга (2016), дэлхийн дөрвөн удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын таван удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2020),
125 кг: Сергей Козырев - ЕАШТ-ий мөнгөн медальт (2021) нар багтжээ.
Сонирхуулахад, “Токио-2020” олимпын бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-8-нд болно.























