Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн “Их дуулга” тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ

Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита нар цахим уулзалт хийснийхээ дараа “Их дуулга”-ыг цуцлах шийдвэр гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн “Их дуулга” тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ
Токиогийн “Их дуулга” тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлчээр зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарийг гаргахдаа ирэх арванхоёрдугаар сарын 11-13-нд Токиогийн “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулахаар товлосон билээ.

Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита нар цахим уулзалт хийснийхээ дараа “Их дуулга”-ыг цуцлах шийдвэр гаргасан байна.

Сүүлийн үед дахин идэвхижсэн цар тахлын үед “Их дуулга” тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпийн наадамд ч нөлөөлөх магадлалтай хэмээн хоёр тал үзжээ.

Хуваалцах