Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх талаар хэлэлцэнэ

“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 12-р сарын 11-нд “Фронтиер” компани Токио хотод зохион байгуулахаар болжээ. Чуулганд Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Маруул, “Бридж” группын гүйцэтгэх захирал Л.Даваажаргал, “Эм Си Эс Энержи” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, МУИС-ийн багш,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх талаар хэлэлцэнэ
Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх талаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 12 сарын 11-нд “Фронтиер” компани Токио хотод зохион байгуулахаар болжээ. Чуулганд Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Маруул, “Бридж” группын гүйцэтгэх захирал Л.Даваажаргал, “Эм Си Эс Энержи” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, МУИС-ийн багш, судлаач Ч.Хашчулуун зэрэг төр, бизнесийн төлөөлөл оролцоно.

Чуулга уулзалтаар “Оюутолгой” төслийн дараагийн санхүүжилт монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, ногоон эдийн засагт Япон улс хэрхэн хамтрах, “Эрдэнэс Тавантолгой” болон Монголын бусад компани Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж, Монголын Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.


Түлхүүр үг:Хөрөнгө оруулалт
Хуваалцах