Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн олимпд ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөжээ

Наадмыг зохион байгуулагчид “Шаардлагатай тохиолдолд гадаад орнуудын удирдагчдыг дагалдан явах төлөөлөгчдийн тоог 12-оос 40 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж NHK сувгаар зургаадугаар сарын 4-нд мэдээллэсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн олимпд ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөжээ
Токиогийн олимпд ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хороо тэмцээн уралдаанд гадаадаас ирэх төлөөлөгчдийн нийт тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

Наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн сард гадаадын төлөөлөгчдийн тоог 59 мянга хүртэл багасгахаар төлөвлөж байв.

Олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Токиог нийт 180 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын төлөөлөгч зорин ирнэ гэж тооцоолж байжээ.

Наадмыг зохион байгуулагчид “Шаардлагатай тохиолдолд гадаад орнуудын удирдагчдыг дагалдан явах төлөөлөгчдийн тоог 12-оос 40 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж NHK сувгаар зургаадугаар сарын 4-нд мэдээллэсэн байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм.

Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд гаргасан билээ.

Хуваалцах