Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн олимпод 204 улсын 11669 тамирчин оролцжээ

32 дахь удаагийн зуны олимпын наадмын бамбар долдугаар сарын 23-ны өдрөөс бадамлаж наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн олимпод 204 улсын 11669 тамирчин оролцжээ
Токиогийн олимпод 204 улсын 11669 тамирчин оролцжээ. Зураг: МҮОНРТ

32 дахь удаагийн зуны олимпын наадмын бамбар долдугаар сарын 23-ны өдрөөс бадамлаж наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпт 204 улсын 11669 тамирчин оролцов. Токиогийн олимпт АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл, нийт 113 медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ.

Харин БНХАУ-ын баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаар байр эзэллээ. Япон улсын баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл, нийт 58 медальтай гуравдугаарт жагсаж байна. Их Британи 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл, нийт 65 медальтай дөрөвдүгээрт, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл, нийт 71 медальтай, медалийн тоогоор гуравдугаарт, медалийн чанараар тавдугаарт жагслаа.

Сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр 71 дүгээр байрт орлоо.

Хуваалцах