Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн олимпод оролцох Монголын жүдогийн баг

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн ирэх долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн олимпод оролцох Монголын жүдогийн баг
Токиогийн олимпод оролцох Монголын жүдогийн баг. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбоо “Токио-2020” олимпод зодоглох шигшээ багаа танилцууллаа. Үүнд,

Эмэгтэй тамирчид:

-48кг жинд МУГТ М.Уранцэцэг

-52кг жинд ОУХМ Л.Сосорбарам

-57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63кг жинд ОУХМ Б.Ганхайч

-78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөс гадна Монголын жүдогийн шигшээ баг холимог багийн төрөлд өрсөлдөнө.

Эрэгтэй тамирчид:

-60кг жинд МУГТ Д.Амартүвшин

-66кг жинд ОУХМ Ё.Басхүү

-73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар

-81кг жинд Саид Моллаей

-90кг жинд ОУХМ Г.Алтанбагана

-100кг жинд МУГТ Л.Отгонбаатар

+100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр

Олон улсын шүүгч Т.Энхцэцэг Токио-2020 олимпийн наадамд ажиллана.

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн ирэх долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд болно.

Хуваалцах