Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-286 гэж заасан бол Нисэх, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Богд ха

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-286 гэж заасан бол Нисэх, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Богд хааны ордон музей, Яармаг орчимд агаарын бохирдол бага гэж заажээ.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Хуваалцах