Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 15-нд тохиож байна.

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина. Зураг: МҮОНРТ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 15-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газрууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас тарихаар төлөвлөсөн бөгөөд иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ.

Хуваалцах