Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 дугаар сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа
Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 дугаар сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүдийн шүлгийг эмхэтгэн ном болгон хэвлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль дээр “Номын баяр”-аа хийлээ.

Номын баярт Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын захирал, эцэг, эхийн төлөөлөл, “Цалиг онгод” ахмадын утга зохиолын нэгдэл, тус дүүрэгт амьдран сууж буй яруу найрагчид оролцов. Шүлэг бичиж, хүүхдийн гэгээн сэтгэлээр жигүүрлэж яваа сурагчид номын баяраараа ”Толгойтын уянга” номоо баринтаглан авсандаа баяртай байсан. Тэд яруу найргийн гэгээн мөрүүдээ аав ээж, найз нөхдөдөө уншин өгч, ах эгч нарынхаа сэтгэлийн үгийг сонсон нэг өдрийг хүсэл тэмүүллийнхээ гэгээн бүхнээр хөглөн өнгөрөөлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах