Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ. Зураг: МҮОНРТ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна.

Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Өнөөдрийн байдлаар эхний 2.6 км замын өнгөн хучилт дууссан. Үлдсэн зам болон Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбогдох хэсгийн гурван ажил хийгдэж байна.

Нэгдүгээрт, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам руу нийлэх далангийн түшиц хана. Хоёрдугаарт, эсрэг урсгалын 31.1 метр урттай гүүрэн гарц нь Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр хойд чиглэл рүү нийлэх байдлаар төлөвлөгдсөн. Гуравдугаарт, Толгойтын авто замаас урагш чиглэл рүү буюу Саппорогийн уулзварт нийлэх хэсгийн ухмалын ажил тус, тус үргэлжилж байна.

Эдгээрээс гадна 3.9 км авто замын ус зайлуулах байгууламж болон газар чөлөөлөлтийн ажлыг өдөр бүр гүйцэтгэж байна. Нийт ажлын явц 73 хувьтай байна. Тус замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ” гэв.

Хуваалцах