Том Круз “Mission: Impossible 7” киноны зураг авалтын үеэр зураглаачийн амийг аварчээ
Тухайн үед зураглаач, жүжигчид бүгд хамгаалалт бэхэлгээтэй байсан боловч зураглаач хурдтай яваа галт тэрэгнээс унасан бол түүний эрүүл мэнд цаашлаад аминд нь аюултай байж.
Мэдээллийн алба

Алдарт жүжигчин Том Круз өнгөрсөн сард “North Yorkshire Moors” цэцэрлэгт хүрээлэнд “Mission: Impossible 7” буюу “Биелэгдэшгүй даалгавар 7” киноны галт тэргэн дээр үйл явдал өрнөдөг хэсгийн зураг авалтын үеэр хальтарч унасан зураглаачийн амийг аварчээ.
Тодруулбал, Том Круз хурдтай яваа галт тэргэн дээр эсрэг талын жүжигчидтэй тулалдаж буй хэсгийн зураг авалтад оролцож байсан бөгөөд тухайн үед зураг авалт хийж байсан нэгэн зураглаач хий гишгэж, гал тэрэгний ирмэгээс доош зүүгджээ. Энэ үед жүжигчин Том Круз хугацаа алдалгүй түүн рүү очиж, гараас нь татаж дээшээ гаргасан байна.
Тухайн үед зураглаач, жүжигчид бүгд хамгаалалт бэхэлгээтэй байсан боловч зураглаач хурдтай яваа галт тэрэгнээс унасан бол түүний эрүүл мэнд цаашлаад аминд нь аюултай байж.
Сонирхуулахад, жүжигчин Том Круз тулаантай болон аюул эрсдэлтэй хэсгийн зураг авалтуудыг орлон тоглогчгүй өөрөө гүйцэтгэдэг бөгөөд ирэх долоодугаар сард 59 нас хүрэх тэрбээр “Mission: Impossible 7” кинонд ч орлон тоглогч аваагүй аж.
Түүнчлэн өдгөө зураг авалт нь үргэлжилж буй “Mission: Impossible 7” бүтээл 2022 онд нээлтээ хийнэ.


















