Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Том оврын ачааны автомашинуудад хяналт шалгалт хийлээ

Том оврын автомашины нэг тэнхлэгт оногдох даацыг хэтрүүлснээр автозамын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсч, суурь бүтцэд нөлөөлж, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл гэмтэл үүсдэг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Том оврын ачааны автомашинуудад хяналт шалгалт хийлээ
Том оврын ачааны автомашинуудад хяналт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн Авто зам хөгжлийн газартай хамтран явуулын пүү (автомашины жин даацыг хэмжигч багаж) ашиглаж том оврын ачааны автомашинд тавих хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

Өнөөдөр ээлжит шалгалтаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн замд хийснээс гадна жолооч нарт том оврын автомашин замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн баримталж хөдөлгөөнд оролцох, энэ төрлийн осол, хэргийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэжээ.

Ташрамд дуулгахад, Том оврын автомашины нэг тэнхлэгт оногдох даацыг хэтрүүлснээр автозамын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсч, суурь бүтцэд нөлөөлж, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл гэмтэл үүсдэг.

Хуваалцах