Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ

Өнгөрөгч шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ.Цагдаагийн байгууллагад энэ оны энэ дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэг цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ
Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, энэ дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэг цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг ослын улмаас жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Хуваалцах