Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Том оврын автобусны ослоор 6 хүн нас баржээ

Өнгөрсөн Бямба гарагт буюу зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Том оврын автобусны ослоор 6 хүн нас баржээ
Том оврын автобусны ослоор 6 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Бямба гарагт буюу зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарлаа. Ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтсэн байна.

Орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж явахыг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Хуваалцах