Том оврын автомашин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос
Мэдээллийн алба

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 20 хүртэл том оврын автомашин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны автомашинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно. Мөн том оврын болон ачааны автомашины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан /цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцөлийг хангасан бүтээлэгтэй/ байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.


















