Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Том тэргэл сар Ази, Номхон далайн орнуудад хамгийн тод харагджээ

Өнгөрсөн шөнө сүүлийн 68 жилд гараагүй том тэргэл сар гарч, дэлхий даяар одон орон сонирхогчид байгалийн энэхүү гайхалтай үзэгдлийг гэрчиллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Том тэргэл сар Ази, Номхон далайн орнуудад хамгийн тод харагджээ
Том тэргэл сар Ази, Номхон далайн орнуудад хамгийн тод харагджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө сүүлийн 68 жилд гараагүй том тэргэл сар гарч, дэлхий даяар одон орон сонирхогчид байгалийн энэхүү гайхалтай үзэгдлийг гэрчиллээ. Од эрхэсийн энэхүү гайхалтай үзэгдэл Ази болон Номхон далайн өмнөд бүсийн орнуудад хамгийн тод харагдсан байна.

Энэ нь сар дэлхийтэй хамгийн ойр ирсэн үед ингэж том харагддаг үзэгдэл юм. Сар хамгийн сүүлд 1948 онд дэлхийтэй ойртож байснаас хойш анх удаа өчигдөр ийм үзэгдэл болж, сар энгийн үеийнхээс 14 хувиар том, 30 хувиар илүү тод харагджээ.

Дараагийн том тэргэл сар 18 жилийн дараа буюу 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарна гэж НАСА мэдээлжээ. Гэхдээ 2034 онд гарах тэргэл сар өчигдөр гарсан тэргэл сарны хэмжээнд хүрэхгүй гэж эрдэмтэд тооцоолж буй юм байна.

Дэлхийн олон орны иргэд од эрхэсийн энэхүү ховор үзэгдлийн гэрч болсондоо баяртай байна. Тухайлбал, Хятад, Босни, Испани улсын зарим том хотуудад иргэд нь өвлийн хүйтнийг үл ажран, төв талбайдаа цуглаж, байгалийн энэхүү ховор үзэгдлийг харжээ.

Хуваалцах