Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хэлэлцүүлэгт тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон байна. Сэврэйчүүд төрийн албанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бүх шатны төрийн байгууллагууд хэлэлцүүлэг явуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг уриалсан. Үүний дагуу Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон байна. Сэврэйчүүд төрийн албанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцжээ.

Хуваалцах