Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Том Ям Кунг шөлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна

Тайландын Засгийн газар сам хорхойтой Том Ям Кунг хэмээх тай халуун ногоотой шөлөө ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын материаллаг өвд бүртгүүлэхээр зэхэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Том Ям Кунг шөлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна
Том Ям Кунг шөлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна. Зураг: МҮОНРТ

Тайландын Засгийн газар сам хорхойтой Том Ям Кунг хэмээх тай халуун ногоотой шөлөө ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын материаллаг өвд бүртгүүлэхээр зэхэж байна. Энэ тухай тус улсын Соёлын яамны мэдээллээс эш татан “Бангкок пост” сонинд мэдээллээ.

Том Ям Кунг нь сам хорхойтой шарсан гурилын хамт хэрэглэдэг, дэлхий дахинаа алдаршсан хоол юм. “Том Ям” гэдгийг тай хэлнээс хөрвүүлбэл “чанамал салат” гэсэн утгатай. Тунгалаг, эсвэл наргил модны самрын тостой шөл, ногоо, тодорхой хэмжээний төмс, ургамал, амтлагчаар хийдэг. Энэ шөл тахианы мах, далайн бүтээгдэхүүнтэй байж болох ч үхэр, гахайн махаар бараг хийдэггүй.

Өнөө үед тай гал тогоо нь дэлхийн хамгийн тэнцвэртэй хоолонд багтаж, Ази, Европ, АНУ-д өргөн тархжээ. Харамсалтай нь сүүлийн үед тайландууд өөрсдөө тай хоолоо эрүүл байдлаар хийх нь ховордсон байна.

Сүүлийн 30-аад жилд Тайландын ихэнх нийтийн хоолны газар үйлчлүүлэгчдээ татах, хоолныхоо амтыг сайжруулах зорилгоор хоолондоо өөх тос, саахар их хийдэг болсон байна.

Хуваалцах