Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Томас Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана

Уг сонгуулийн талаар ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, ноён Бан Ги Мүн, Ёс зүй, хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томас Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана
Томас Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

Грекийн Афин хотноо 2021 оны гуравдугаар сард ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдсан билээ.

Уг сонгуулийн талаар ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, ноён Бан Ги Мүн, Ёс зүй, хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлав.

Ингэснээр тэрбээр үүрэгт ажлаа 2025 он хүртэл дахин болон сонгуулийнхаа сүүлчийн дөрвөн жил улиран гүйцэтгэхээр боллоо.

ОУОХ-ны дүрмээр 2013 онд сонгогдсон өнөөгийн Ерөнхийлөгчид найман жилийн эрх мэдэл олгосон билээ.

Томас Бах нь “Монреаль-1976” олимпын туялзуур сэлэмний багийн аварга цолтон бөгөөд 1991 оноос ОУОХ-ны гишүүн, 2013 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Хуваалцах