Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Томас Де Мезьер: Герман улс цагаачлалын хямралыг даван туулж чадсан

2015-2016 оны хооронд дүрвэгч, цагаачдын цуваа онцгой ихэссэнээс үүдэлтэйгээр Герман цагаачлалын хямрал үүсээд байсныг даван гарч чадсан хэмээн тус улсын дотоод хэргийн сайд Томас Де Мезьер мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томас Де Мезьер: Герман  улс  цагаачлалын хямралыг  даван  туулж  чадсан
Томас Де Мезьер: Герман улс цагаачлалын хямралыг даван туулж чадсан. Зураг: МҮОНРТ

2015-2016 оны хооронд дүрвэгч, цагаачдын цуваа онцгой ихэссэнээс үүдэлтэйгээр Герман цагаачлалын хямрал үүсээд байсныг даван гарч чадсан хэмээн тус улсын дотоод хэргийн сайд Томас Де Мезьер мэдэгдлээ. Холбооны цагаач, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн яамнаас гаргасан шинэ тайлан мэдээг тайлбарлахдаа тэрээр ийнхүү онцлон мэдэгдсэн байна.

Энэ тайланд тэмдэглэснээр өнгөрсөн онд 186 мянга гаруй, 2016 онд 280 мянга, 2015 онд 890 мянган цагаач дүрвэгч Германд ирснийг тэмдэглэсэн байлаа. 2017 онд тус улс хүлээн авсан цагаачдын тоо 1990 оныхтой ойролцоо, 1992-1994 оныхоос бага байгаа нь цагаач дүрвэгсдийн хямралыг даван туулж чадсаны нотолгоо хэмээн үзэж байгаа юм байна.

Хуваалцах