Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Томчуудтай хийх тоглолтын өмнө

Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон Улсын эсрэг манай залуус энэ сарын 30-нд Улаанбаатар хотын цагаар 17:00 цагт тулна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томчуудтай хийх тоглолтын өмнө
Томчуудтай хийх тоглолтын өмнө. Зураг: МҮОНРТ

Үндэсний шигшээ баг "Катар-2022" ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд энэ сард хоёр тоглолт хийх хуваарьтай. Тиймээс энэ сарын сүүлийн тоглолт болох Ази тивийн тэргүүн баг болох Япон улсын багийн эсрэг хийх тоглолтын бэлтгэлээ "Их наран улс"-ын Чиба хотноо хангаж байна.

Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон Улсын эсрэг манай залуус энэ сарын 30-нд Улаанбаатар хотын цагаар 17:00 цагт тулна.

Дашрамд дуулгахад, Япон Улсын эсрэг хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн уулзалт бүгд өнөөдөр онлайн хэлбэрээр явагдах аж.

Хуваалцах